Хан-Уул
Мэдээлэл

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ” АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР

Албан бус- Насан туршийн боловсролын төв нь Цагдаагийн 2-р хэлтэстэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” сарын аяны хүрээнд  ХУД-ийн 34-р сургуулийн нийт ахлах ангийн 100-н сурагчдад архи, тамхи, мансууруулах бодисын хорт зуршгаас урьдчилан сэргийлэх өртөөчилсөн сургалтыг зохион явуулаа.

Тус сургалтанд 4-р хорооны хэсгийн байцаагч З.Буянтогтох,  хөгжлийн нийгмийн ажилтан П.Наран нар хамтран оролцож, суралцагчдад  хорт зуршил болоод цахим орчинд үүсэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, хаана, ямар утсанд хандаж тусламж авч болохыг таниулсан сургалтыг зохион байгууллаа.