Хан-Уул
Мэдээлэл

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс дүүргийн 12,13, 14 дүгээр хороодын Ерөнхий боловсролын  10, 26, 59 дүгээр сургуулиудын 9-12 дугаар ангийн сурагчдад 10 дугаар сарын 19-24 ны хооронд өсвөр насны охид хөвгүүдэд “Жендэр” гэх нэр томёоны талаар болон жендэрийн тэгш байдлын тухай зөв ойлголт өгөх болон эрэгтэй эмэгтэй хүмүүст багаас нь ялгавартай ханддаг нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор тус сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн  багш Н.Насанжаргал, О.Анхтуяа нар Жендэрийн тухай ойлголт, Жендэрийн хэвшмэл ойлголтууд, Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар нийт 164 сурагчдад багийн ажил болон хэлэлцүүлэг хэлбэрээр зохион явууллаа.

Сургалтанд хамрагдсан сурагчид жендэр, жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар тодорхой зөв ойлголт, мэдээ мэдээллийн ойлголттой боллоо.