Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ 42 АЖ АХУЙН НЭГЖИЙН 57-Н ОБЪЕКТ МХЕГ-ААС ЗАРЛАСАН 2017 ОНЫ НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТАД ХАМРАГДАЖ, ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол улсын шадар сайдын 2016 оны А/152 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байгаль орчин, газар, геодези, зураг зүй, дэд бүтэц, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, цацрагийн хяналтын чиглэлээр нэгдсэн шалгалт 2017 оны сарын 10 дугаар сарын 02-ны өдрөөс 18-ны өдрүүдэд хийгдсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 35 улсын /ахлах/ байцаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  57 объектод хяналт шалгалт хийж шалгалтын явцад Хан-Уул дүүргийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, дэргэдэх хэлтэсүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлтээ өгсөн юм.

Шалгалтын урьдчилсан дүнгийн талаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, орлогч дарга А.Амартүвшин, Тамгын газрын дарга Б.Энхболд болон дэргэдэх хэлтсийн дарга нар, хяналт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад урьдчилсан дүнг танилцуулсан, санал солилцсон хурал болж өнгөрлөө.