Хан-Уул
Мэдээлэл

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасаг, Цэргийн штабаас зохион байгуулж буй  “Хамт олон” сарын аяны хүрээнд Зөрчлийн тухай хуулийн сургалтыг Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагаас 7 давхрын хурлын танхимд зохион байгууллаа.

Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн судлаач багш, хуульч Л.Галбаатар Зөрчлийн тухай хуулийн бүтэц, зарчим, хамрах хүрээ, зөрчлийн төрөл, шийтгэл, хянан шалгах харъяалал, зөрчил шалгах хугацаа зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалтыг удирдан хүргэлээ. Тус сургалтанд  нийт 41 албан хаагч хамрагдлаа.