Хан-Уул
Мэдээлэл

“ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА”-НЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  “Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнөөр ОУ-ын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан цаашид Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх ажлаа товч тайлагналаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн ОУ-ын байгууллагуудын төлөөлөлд талархал илэрхийлээд дүүрэгт хэрэгжүүлэх ажлаа өргөжүүлэн, бодитой үр дүнд хүрсэн ажил хийхийг уриалсан юм. Хамтын ажиллагааны зөвлөгөөний хуралаа улирал бүр хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө тухай бүрт гаргаад явж байхыг санал болголоо. Ингэснээр хамтын ажиллагаа улам өргөжин хийсэн ажил бодитой үр дүнд хүрнэ хэмээлээ.

Зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар Дэлхийн зөн Монгол ОУБ,  Хан-Уул орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, АDRA, Тайваний хүүхэд гэр бүл дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Good Neighbors,  Монгол төлөөлөгчийн газар,  Christina noble хүүхдийн сан Олон улсын байгууллагууд, Швейцарийн хөгжлийн агентлагийн төсөл хэрэгжүүлэгч Фермер эмэгтэйчүүдийн холбоо, Хөгжлийн шинэ түлхүүр Төрийн бус байгууллагуудын төлөөллүүд нийт 37 хүн оролцлоо.

Зөвлөгөөнөөр Хан-Уул дүүрэгт нэн тэргүүнд тулгамдаж буй гол асуудлуудыг хөндөж,  2018 онд хамтран ажиллах үйл ажиллагааг төлөвлөн хэлэлцлээ. Мөн хамтарсан хөтөлбөр боловсруулах, харилцан туслалцах зэрэг олон үр дүнтэй ажил хийхийн эхлэл тавьсан зөвлөгөөн болж өнгөрлөө.