Хан-Уул
Мэдээлэл

“ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ”

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг  дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд хуримтлалын талаар хэрэгцээт мэдээллийг хүргэж, амьдралд хэвшүүлэх чадвар төлөвшүүлэх зорилготойгоор Албан бус- насан туршийн боловсролын төв Улаанбаатар хотын банкны Хан-уул салбартай хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр” сургалтыг дүйцсэн хөтөлбөрийн суралцагчид болон мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдагсад, багш, ажилчдад /2017.10.31/ өдөр зохион байгууллаа.

Сургалтаар Улаанбаатар хотын банкны мэргэжилтэн О. Алтан-Од хөтлөн явууллаа.

Үүнд:

  • · -Хуримтлалын зорилго, төлөвлөгөө
  • · -Хуримтлал үүсгэх арга, алхмууд
  • · -Хадгаламжийн төрөл, түүний давуу ба сул тал, хүүний тооцоолол
  • Хэрхэн хадгаламжтай болох вэ? зэрэг сэдвээр мэдээлэл өгч иргэдэд тулгардаг санхүүгийн боловсролын асуудлуудыг хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн зөвлөгөөг өгөв.


Энэ удаагийн сургалтын үр дүнд иргэд хуримтлал үүсгэх зорилго, төлөвлөгөө,  арга, алхмуудыг эзэмшин цаашид амьдралдаа санхүүгийн сахилга баттай, хуримтлалтай, мөнгө санхүүгээ зөв удирдах чадвартай болж байгаа юм.