Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60-Р ДУНД СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД “СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ” СЭДЭВТ ХИЧЭЭЛ ЗААЛАА

Статистикийн албаны 93 жилийн ойг угтан 2017 оны 11 дүгээр  сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс дүүргийн 60 дугаар дунд сургуулийн 12-р ангийн 3 бүлгийн нийт 77 хүүхдэд “Статистикийн боловсрол” сэдэвт хичээл зааж, сургалт зохион байгууллаа.

Хичээлийн үеэр хэлтсийн дарга О.Гэрэл, мэргэжилтэн Ө.Нямжаргал, Д.Оюунгэрэл нар статистикийн үйл ажиллагааг сурталчилж, статистикийн мэдээллийг хэрхэн, хаанаас авах талаар танилцуулж, статистикийн тоо мэдээллийн талаарх сурагчдын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.

Мөн сургалтын тараах материал болох Хан-Уул дүүргийн нийгэм, эдийн засгийн статисикийн үндсэн үзүүлэлтээр бэлтгэсэн “Хан-Уул-2016 онд” нугалбар, 2017 оны 9-р сарын танилцуулга, инфографик нугалбар зэргийг сургалтанд оролцсон сурагчдад тараан өглөө.