Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕБС, СӨББ-ЫН ЭМЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарт   Томуу, томуу төст өвчний эмнэл зүй, тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх  мөн  сүрьеэ өвчний талаарх  мэдлэг , чадварыг дээшлүүлэх сургалт  дүүргийн 15 дугаар сургууль дээр  2017.11.08/ өдөр амжилттай боллоо.

Сургалтыг  Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс , Эрүүл мэндийн төв, MHI байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Эрүүл мэндийн төвийн Тархвар судлаач Д.Ичинхорлоо, Ө.Аринжаргал, Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Б.Онон, Хүүхэд өсвөр үеийн эмч О.Тунгалаг, MHI байгууллагын сүрьеэгийн хөтөлбөр хариуцсан менежер эмч О.Батбаяр, Г.Гантунгалаг нар хичээл зааж, эмч нартай ярилцлага хийлээ. Сургалтад Хан- Уул дүүргийн сургууль , цэцэрлэгийн 41 эмч хамрагдсан үр дүнтэй сургалт боллоо.