Хан-Уул
Мэдээлэл

ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ ДҮҮРЭГ БОЛОХЫН ТУЛД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Хан-уул дүүргийн Засаг даргын А/334-р захирамжын дагуу  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяны  хүрээнд Албан бус насан туршийн боловсролын төв нь  Хан-Уул дүүргийн 3-р хороо, Дүүргийн иргэний мэдээллийн төвтэй  хамтран /2017.11.02/ өдөр  Аварга дээд сургуулийн 1-р  дамжааны оюутнуудад Хорт зуршлын өртөөчилсөн  сургалт зохион байгууллаа.

Архи ,тамхи, мансууруулах бодисын  хор уршиг хувь хүн,гэр бүл, нийгэмд хэрхэн нөлөөлдөг, урьдчилан сэргийлэх  аргыг  найз нөхөд , үе тэнгийнхэндээ зөвлөн туслах, хамгаалах , нөлөөлөлын ажлуудыг хийх болон хэрхэн эрүүл мэндээ  хамгаалах чадвар эзэмшсэн байх талаарх зөвлөн мэдээлэл өглөө.

Сургалтыг Албан бус насан туршийн боловсролын багш Н.Насанжаргал, С.Анхтуяа, М.Чанцалдулам нар хөтлөн явууллаа. Сургалтанд 100 гаруй оюутан хамрагдсан бөгөөд “Гэмт хэрэг зөрчилгүй дүүрэг болохын төлөө хүн бүрийн оролцоо чухал” сэдэвт сургалт цаг үеэ олсон үр дүнтэй сургалт болсоныг уламжиллаа.