Хан-Уул
Мэдээлэл

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛОН ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдаж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” аяны хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 2-р хэлтэстэй хамтран тус дүүргийн 4,5,6,7,8,9,10,12,13,14,16 хорооны Засаг дарга удирдлагууд болон архи, согтууруулах ундаа худалдаалдаг, худалдан борлуулдаг 74-н аж ахуйн нэгж байгууллага , хороодын иргэдэд зөвлөн туслах сургалт зохион байгууллаа.

  • Архидан согтуурахтай тэмцэх Засгийн газрын 46 -р тогтоол
  • МХЕГ Улсын ерөнхий байцаагчийн 01/01 тоот албан даалгавар
  • Архи согтууруулах ундааны стандартын шаардлага , архины тухай хууль ,
    Түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүний худалдаалалтад тавигдах шаардлага, анхаарах асуудал
  • Агаарын чанарын асуудалд аж ахуйн нэгж байгууллага , иргэний хуулиар хүлээх үүрэг
  • Хог хаягдлыг тухай хууль зэрэг хяналтын 6 чиглэлээр

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00-14:00 цагт мэдээлэл өглөө.