Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 16 ХОРООНЫ АЖИЛТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Олон нийттэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол хорооны ажилтнууд юм. Энэ ч утгаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ур чадварын анхдугаар тэмцээнийг дүүргийнхээ бүх хороодын Засаг дарга нар болон зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулаад байна.

Тус тэмцээн нь дүүргийн 16 хорооны ажилтан албан хаагчид ажил мэргэжлийн ур чадвар шалгах энэхүү тэмцээнд найман төрлөөр өрсөлдөж байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнаас бүрдсэн хамтарсан бага энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй болж байгаа юм.

Иймд ур чадварын тэмцээний хүрээнд хорооны албан хаагчдын хуулийн мэдлэгийг шалгах, компьютерийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг шалгасан асуулт хариултын тэмцээн зохиож шилдгээр шалгарсан ажилтнуудыг шагнаж урамшуулах юм. Ур чадварыг дээшлүүлэх тус тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 23,24-ны өдөр болно. Тэмцээний нэгдсэн дүн ирэх хоёр дахь өдөр гарах бөгөөд шилдэгүүдээ шалгаруулна.