Хан-Уул
Нэмэлт

“АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШИЛ” СУРГАЛТ БОЛЛОО

“Иргэдийн хэрэглээний боловсролын төв”-өөс дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14,30,65 дугаар ангийн албан хаагчдад “Амьдралын зөв хэвшил”, “Ажлын байран дахь эрүүл зөв хооллолт” сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.

Тус сургалтанд Гал түймэр унтраах, аврах 14,30,65 дугаар ангийн 70 гаруй албан хаагчдад хамрагдлаа. Сургалт 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Онцгой байдлын хэлтсийн хурлын зааланд болж, албан хаагчид өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ бүрэн авсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.