Хан-Уул
Мэдээлэл

“2017 ОНЫ “ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

Зорилго: НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” 08 дугаар тогтоол, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын даргын ”Гэр бүлийн өдрийг сар бүр нийслэлийн  9 дүүрэгт тэмдэглэн өнгөрүүлэх “ ажлын удирдамжийн дагуу  Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээг иргэд олон нийтэд үзүүлэн талархалыг хүртэж чадсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг үнэлж урамшуулан, тэдэнд улам ихийг бүтээх урам зориг, эрч хүч өгөх, хүндэтгэл үзүүлэхэд оршино.

Зохион байгуулагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс.

Хамрах хүрээ: Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгж төрөл хэлбэр харгалзахгүйгээр хамрагдана.

Шалгаруулах номинациуд:

  1. Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг
  2. Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо
  3. Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль
  4. Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг
  5. Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага
  6. Хүүхэд, гэр бүлд ээлтэй хэвлэл мэдээллийн /сэтгүүлч/ байгууллага
  7. Хүүхэд, гэр бүлд ээлтэй соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага
  8. Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний байгууллага
  9. Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр аж ахуй нэгж байгууллага

Зохион байгуулалт:

Материал хүлээн авах

Шаардлага хангасан тайлан, материалыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний дотор   Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс буюу Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байр 6 давхарт 607 тоотод ирүүлнэ үү. Утас:77777373

2017 оны Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага-д нэр дэвшигч байгууллагад тавигдах шалгуур үзүүлэлтүүд:

   Хүүхдэд ээлтэй хороо:

-Хорооны нийт хүн амыг, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээрх үйл ажиллагаанд хамруулсан байдал                                                                                                                                                                                 -Амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой хүүхдийн тоо – зуслан , хөгжлийн үйлчилгээнд хамруулсан хүүхдийн тоо

-Өрх толгойлсон эцэг, эхийн тоо – 2017 онд эх, хүүхдэд үзүүлсэн өрхийн эмнэлгийн үйлчилгээний төрөл чанар

-Хорооны нийт 0-2 насны хүүхдийн тоо 2017 онд эх, хүүхдэд үзүүлсэн өрийн эмнэлгийн үйлчилгээний төрөл чанар

-Хорооны нутаг дэвсгэрт хүүхэд гэр бүлд зориулан 2017  онд шинээр хийгдсэн бүтээн байгуулалт тохжилт үйлчилгээ зураг баталгаажуулалт

-Хуулийн хүрээнд нийгмийн  асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан өрхийн тоо шийдвэрлэсэн тоо

-Хорооны хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо 2017 онд шийдвэрлэсэн хэргийн тоо

-Хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхэд 2017 онд хүрч үйлчилсэн хүүхдийн тоо

-Хараа хяналтгүй, хараа хяналтгүй болох эрсдэлтэй хүүхдийн тоо 2017 онд хяналтаа авч ажилласан хүүхдийн тоо

-Хөдөлмөр эрхлэгч хүүхдийн тоо 2017 хяналтандаа авч ажиллан хөдөлмөрөөс хөндийрүүлсэн хүүхдийн тоо 2017 онд ажилласан кейс шийдвэрлэлтийн үзүүлэлт

-Дархлаажуулалт хамрагдсан хүүхдийн тоо /нэг хүртэлх насны хүүхэд/

Хүүхэд гэр бүлд ээлтэй сургууль:

-Нийгмийн ажилтанд хүүхдээс хандан ирүүлсэн хүсэлт – шийдвэрлэлтийн хувь

-Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр зохион байгуулсан сургалт, сурталчилгааны ажлын тоо хамрагдсан хувь /эцэг эх, хүүхэд багш, ажилтан албан хаагчид/

-ХӨУБ-аас санаачлан хийж хэрэгжүүлсэн ажил – хамрагдалтын хувь

-Хүйсийн хувьд адил тэгш оролцоог хангах чиглэлээр хийгдсэн ажил, авагдсан арга хэмжээнүүд

-Сургуулийн захиргаанаас ХӨУБ-ыг үйл ажиллагааг дэмжиж гаргасан шийдвэрийн тоо

-Дугуйлан секцийн төрөл, тоо хамрагдсан хүүхдийн тоо, үзүүлсэн амжилт

-Хамран сургах тойргийн нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо – сургуульд хамрагдсан хувь

-Сургууль гадаад болон дотоод орчныг ээлтэй болгох чиглэлээр өөрийн нөөц боломжид тулгуурлан хийсэн үйл ажиллагаа, тохижилт /ариун цэврийн өрөө, агааржуулалт анги танхим тохижилт, гэрэлтүүлэг , замын тэмдэг, тэмдэглэгээ, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дэд бүтэц , хог тээвэрлэлт, үдийн цай хөтөлбөр болон сургуулийн цайны газрын эрүүл аюулгүй байдал /

-Сургуулийн орчинд ус цэвэршүүлэгч болон гар ариутгах боломж бүрдүүлсэн байдал

-School police-ийн үйл ажиллагааны тайлан

-Сургуулийн орчинд үйлчилгээ үзүүлдэг байгууллага байга эсэх- тэдэнд хандан хийсэн үйл ажиллагааны тайлан

-Нийгмийн ажилтанд бүртгэгдсэн кейсийн тоо – ажиллаж хайсан байдал

-Сургуулийн эмч, сэтгэл зүйчийн ажлын харьцуулсан тоон үзүүлэлтийн тайлан

-Нийт эцэг эхийн 30%-иас авсан сэтгэл ханамжийн судалгааны үзүүлэлт, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлсэн байдал

-Хүүхдүүдэд эрүүл амьдрах дадал хэвшил олгох сургалт сурталчилгааны ажлууд / хог ангилан ялгах, гараа угаах, дадал, замын хөдөлөөнд оролцох соёл, харилцааны соёл, олон нийтийн дунд биеэ авч явах соёл гэх мэт/

Хүүхдэд ээлтэй цэцэрлэг:

-Арга зүйчид хүүхэд, тэдний ар гэрээс хандан ирүүлсэн хүсэлт- шийдвэрлэлтийн хувь

-Хүүхдийн эрх, хамгааллын  /хүүхдийн эерэг арга/ чиглэлээр зохион байгуулсан сургалт, сурталчилгааны ажлын тоо , төрөл , чанар, үр дүн – хамрагдсан хувь / эцэг эх, хүүхэд, багш, ажилтан албан хаагчид/

-Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хангаж ажилласан талаарх харъяа дүүргийн Боловсролын хэлтсийн албан тоот

-Хамран сургах тойргийн нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо-цэцэрлэгт хамрагдсан хувь

-Цэцэрлэгийн гадаад болон дотоод орчныг ээлтэй болгох чиглэлээр өөрийн нөөц боломжид тулгуурлан хийсэн үйл ажиллагаа, тохижилт /ариун цэврийн өрөө, наги танхим тохижилт, гэрэлтүүлэг, замын тэмдэг, тэмдэглэгээ, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дэд бүтэц/

– Цэцэрлэгийн орчинд үйлчилгээ үзүүлдэг байгууллага байга эсэх- тэдэнд хандан хийсэн үйл ажиллагааны тайлан

-Цэцэрлэг дэх хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан

-Хүүхэд багачуудад эрүүл амьдрах дадал хэвшил олгох сургалт сурталчилшааны ажлууд /хог ангилан ялгах , гараа угаах, дадал, замын хөдөлгөөнд оролцох соёл, харилцааны соёл, олон нийтийн дунд биеэ зөв авч явах соёл гэх мэт/

-Цэцэрлэгийн орчинд ус цэвэршүүлэгч болон гар ариутгах боломж бүрдүүлсэн байдал

Цэцэрлэгийн эмчийн ажлын харьцуулсан тоон үзүүлэлтийн тайлан

-Нийт эцэг эхийн 30 хувиас авсан сэтгэл ханамжийн судалгааны үзүүлэлт, түүнийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлсэн байдал

Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага:

-Тухайн онд Хүүхэд, Гэр бүлд чиглэн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны тоо, төрөл, төсөв, хамрагдалтын хувь, үр дүн

-хүүхэд, гэр бүлд чиглэсэн хөрөнгө оруулалтын зориулалт, хэмжээ, биелэлтийн хувь, үр дүн

-Хүүхэд, гэр бүлийн асуудлаар боловсруулан гаргасан гарын  авлага, арга зүй, ном товхимол

-Хүүхэд гэр бүлийн асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээний ажил

-Хүүхэд гэр бүлийн чиглэлээр хийсэн нөлөөллийн ажлын тоо, төрөл, гарсан үр дүн

-Үйл ажиллагаанд хамрагдсан хүүхэд, гэр бүлээс авсан сэтгэл ханамжийн судалгааны үнэлгээ

-Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн байгууллагатай хамтран ажилласан байдал

-Хүүхэд, гэр бүлийн чиглэлээрх төрийн бодлого, шийдвэр, үйлчилгээний чанарыг сайжруулахтай холбогдуулан оруулсан санал, илгээсэн хүсэлт, гаргасан үр дүн

Хүүхэд, гэр бүлд ээлтэй хэвлэл мэдээллийн /сэтгүүлч/ байгууллага

-Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр бичсэн нийтлэл, хийсэн нэвтрүүлэг, бэлтгэсэн мэдээ, сурвалжлагын төрөл, тоо, цаг

-Тухайн нийтлэл, хийсэн нэвтрүүлэг, бэлтгэсэн мэдээ, сурвалжлагыг үзсэн хүний тоо                 /судалгааны байгууллагын баримтжуулсан байх/

-Тухайн нийтлэл, хийсэн нэвтрүүлэг, бэлтгэсэн мэдээ, сурвалжлага нийгэмд болон шийдвэр гаргах түвшинд нөлөөлсөн эсэх, гаргасан шийдвэр, авсан арга хэмжээ

-Олон нийтийн сүлжээгээр цацагдсан тохиолдолд иргэдийн хандалтын тоо

Хүүхэд, гэр бүлд ээлтэй соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага

-Тоглолт, үзвэр үйлчилгээ, зохион байгуулж буй үйл ажиллагаандаа хүүхэд, гэр бүлд зориулсан хөнгөлөлт урамшуулал бий болгосон байдал

-Хүүхэд, гэр бүлд таатай, ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон үйлчилгээг бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, тохижилт, үйлчилгээний ажил үр дүн /хүүхэд түр саатуулах газар, хүүхдийн ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт, жирэмсэн эх, өндөр настанд зориулсан үйлчилгээ, тохижилт/

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэвтрүүлсэн байдал

-Хүүхэд, гэр бүлд зориулан шинээр бүтээсэн уран бүтээл

-Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал

-Нийгмийн харуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил

-Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, судалгааны үр дүнг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байдал

Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа үйлчилгээний байгууллага

-Тухайн үйлчилгээ нь хүүхэд гэр бүлд харшлахгүй, сөрөг нөлөөгүй байх

-Хүүхэд гэр бүлд чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг бий болгосон байдал

-Хүүхэд, гэр бүлд таатай, ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон үйлчилгээг бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, тохижилт, үйлчилгээний ажил үр дүн /хүүхэд түр саатуулах газар, хүүхдийн ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт, жирэмсэн эх, өндөр настанд зориулсан үйлчилгээ, тохижилт/

-Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, судалгааны үр дүнг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байдал

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэвтрүүлсэн байдал

-Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал

-Нийгмийн харуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага

-Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний хувьд хүүхэд гэр бүлдхаршлахгүй, сөрөг нөлөөгүй байх

-Хүүхэд гэр бүлд чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг бий болгосон байдал

-Хүүхэд, гэр бүлд таатай, ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон үйлчилгээг бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, тохижилт, үйлчилгээний ажил үр дүн /хүүхэд түр саатуулах газар, хүүхдийн ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт, жирэмсэн эх, өндөр настанд зориулсан үйлчилгээ, тохижилт/

-Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, судалгааны үр дүнг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байдал

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэвтрүүлсэн байдал

-Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал

-Нийгмийн харуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

Шагнал урамшуулал: Шалгарсан байгууллагуудыг тухайн жилийн “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-аар өргөмжилж хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилна.

Холбоо барих дугаар: 7777-7373