Хан-Уул
Мэдээлэл

ХОРООДЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН” НЭГДСЭН ДҮНГЭЭ ГАРГАЖ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Төрийн үйлчилгээ – Хорооны хөгжил” зорилтын хүрээнд дүүргийн 16 хороодын албан хаагчдын дунд “Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээн”-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /2017.11.23-28/-ны хооронд зохион байгуулж нэгдсэн дүнгээ гаргалаа.

Ажил мэргэжлийн ур чадвар шалгах энэхүү тэмцээн найман төрлөөр явагдсан бөгөөд албан хаагчдын хуулийн мэдлэгийг шалгах, компьютерийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг шалгасан асуулт хариултын тэмцээн, спортын буухиа зэрэг багтсан. Хуулийн мэдлэгийг шалгах тэмцээнийг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албатай хамтран Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын төвд “төрийн албаны мэргэшлийн шалгалт” өгдөг арга зүй, зохион байгуулалтаар хууль эрх зүйн мэдлэгийг сорилоо.

“Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээний “Шилдэг Засаг дарга”-ын Тэргүүн байранд 16 дугаар хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл, Дэд байранд 5 дугаар хорооны Засаг дарга Н.Ганболд, Гутгаар байранд 1 дүгээр хорооны Засаг дарга Л.Баярдалай нар шалгарсан бол  “Шилдэг зохион байгуулагч”-аар Нэгдүгээр байранд 1 дүгээр хорооны зохион байгуулагч С.Цэнгэл, Хоёрдугаар байранд 15 дугаар хорооны зохион байгуулагч Г.Алтанзул, Гуравдугаар байранд 15 дугаар хорооны зохин байгуулагч Т.Түвшинбилэг нар тус тус шалгарлаа. Мөн “Шилдэг Хөгжлийн нийгмийн ажилтан”-аар Нэгдүгээр байранд 7 дугаар хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Р.Солонго, Хоёрдугаар байранд 1 дүгээр хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Э.Сарангэрэл, Гуравдугаар байранд 5 дугаар хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Д.Энхжаргал нар тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тэмцээний зорилго албан хаагчдынхаа ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхижуулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тус тэмцээний зорилго оршино.