Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, МОНГОЛЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ НЭГДСЭН ТАНХИМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад Карл Попперын мэтгэлцээнийг  хөгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран  ажиллах  “Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичигт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын ерөнхийлөгч Б.Пүрэвсүрэн нар гарын үсэг зурлаа.

Санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд  Хан-Уул дүүргийн Засаг даргын  Тамгын  газрын  дарга Б.Энхболд,  Нийгмийн хөгжлийн  хэлтсийн  дарга Н.Мэндбаяр,   Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын ерөнхийлөгч Б.Пүрэвсүрэн,  Монголын Карл Поперийн мэтгэлцээний нийгэмлэгийн  гүйцэтгэх захирал Э.Энхсүх нар байлцлаа.

Санамж бичгийн  хүрээнд мэтгэлцээний дасгалжуулагч багш, мэтгэлцэгч сурагч, мэтгэлцээний шүүгч  бэлтгэх сургалт зохион байгуулах, мэтгэлцээний клубүүдийг дүүргийн нийт сургуулиудад байгуулах, арга зүйн  удирдлагаар хангах, мэтгэлцээний тэмцээнийг багш болон сурагчид гэсэн үндсэн 2 төрлөөр зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран  хэрэгжүүлэх юм.