Хан-Уул
Нэмэлт

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын 148 дугаар тогтоол “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай амьдрал” зорилтын хүрээнд дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс “Аз жаргалтай гэр бүл” аянг 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 28-ныг хүртэл үе шаттай зохион байгуулж байгаа билээ.

Мөн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд сурталчлан таниулах, сургалт, судалгааны ажлыг дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс шат дараалалтай зохион байгуулаад буй.

“Аз жаргалтай гэр бүл” аяны хүрээнд /2017.11.29/ өдөр дүүргийн Соёлын ордонд ордонд “5 ХУУЛЬ, 5 СЭДЭВ” сургалтыг дүүргийн 16 хорооны иргэд, хорооны хэсгийн ахлагч, цагдаагийн хэсгийн байцаагч нарыг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Сургалтад 200 гаруй иргэд, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан нар идэвхитэй хамрагдлаа. Үйл ажиллагаанд Засаг даргын орлогч А.Амартүвшин, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга С.Хүрэлбаатар нар мэндчилгээ дэвшүүллээ. Мөн тус үйл ажиллагаанд ГБХЗХГазрын мэргэжилтэн Пагамдулам, Хонгорзул, НБХ-ийн мэргэжилтэн Р.Цэвээндулам болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус сургалтаар Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулиудаас гадна Хүүхэд хамгаалал, Хүний наймаа, бэлгийн хүчирхийлэл, Аз жаргалтай гэр бүл гэсэн сэдвүүдийн хүрээнд  иргэдэд олон нийтэд мэдээлэл өглөө. Хамрагдсан иргэд болон албан хаагчид цаг үеэ олсон үр дүнтэй сургалт болсоныг онцолсон юм.