Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНЫ 50 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо нь үүсэн байгуулагдсаны   түүхт  50 жилийн ойн арга хэмжээ /2017.11.27/ өдөр дүүргийн Соёлын ордонд болж өнгөрлөө.

Ойн арга хэмжээний хүрээнд 10 дугаар хорооны бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд, ирээдүй хойчдоо үлгэр дууриалал үзүүлсэн ахмадууддаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Мөн 10 дугаар хорооны үе үеийн удирдлагууд, албан хаагчид, алдар цолтой хүндэт иргэд, ахмадууд, аж ахуй нэгж байгууллага, хорооны уугуул иргэд, хүүхэд залуучуудад дурсгалын зүйл гардуулан шагнаж урамшуулсан үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, дүүргийн хороодын Засаг дарга бусад албаны хүмүүс оролцлоо.