Хан-Уул
Мэдээлэл

ХЭСГИЙН АХЛАГЧ НАР ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ” зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр компьютерийн анхан, дунд, гүнзгий сургалтыг үнэ төлбөргүй, нас харгалзахгүй явуулж байна.

Сургалтанд эхний байдлаар 16-р хорооны 14-н хэсгийн ахлагч компьютерийн мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, мэдээлэл технологийг ашиглан ажлын чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор амжилттай суралцаж төгслөө.

Суралцагсад компьютерийн үндэс, 10 хурууны бичих дадлага, Microsoft office word  програм ашиглан бичиг баримт боловсруулах, хүснэгтэд мэдээлэл оруулах, засварлах, өнгө өгөх, график байгуулах зэрэг онол, дадлага хосолсон 42 цагийн сургалтанд хамрагдаж гэрчилгээгээ хүлээн авлаа.

Төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж, ажилтан, албан хаагчдынхаа компьютерийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд дэмжин ажилласан 16-р хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл, зохион байгуулагч М.Оюунчимэг, С.Дарьдулам нарт ажлын амжилт хүсье.