Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ДУНД ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ, 2018 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2, 9 дүгээр зүйлийн 9.3.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.2, 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн сонсгол явуулах журам” Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хүрээнд нийтийн сонсголыг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргийн 80 гаруй иргэн саналаа илэрхийлэв.

Хэлэлцүүлэгт ирсэн иргэдэд Засаг нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт-шинжилгээний хэлтсийн дарга Ч.Мөнхбаатар нар Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, 2018 оны Төсвийн төслийг танилцуулсан. Хэлэлцүүлэгт нийт 80 гаруй оролцож 2018 оны бодлогын баримт бичгүүдийн төсөлд саналаа илэрхийллээ.