Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ 2018 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ИТХ-Д ӨРГӨН БАРИЛАА

Хан-Уул дүүргийн ирэх оны төсвийн төслийг хуулийн дагуу 12 дугаар сарын 20-ны дотор Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих ёстой бөгөөд энэ дагуу өнөөдөр /2017.12.07/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн 2018 оны төсвийн төслийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнд өргөн барилаа.


2018 онд дүүргийн удирдлагууд ирэх онд боломжит төсвийн хүрээнд тулгуурлан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, иргэдийн ая тухтай, аюулгүй, тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж ажиллахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон 2018 оны төлөвлөгөөний төсөл, 2017 оны Төсвийн тодотголын санал, 2017 оны дүүргийн Эдийн засаг нийгмийн зорилтын биелэлт, 2018 оны Эдийн засаг нийгмийн зорилтын төсөл зэргийг хуулийн хугацаанд ийнхүү өргөн барилаа.


Хан-Уул дүүргийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаан 2017 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр хуралдахаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар товлогдоод байгаа аж.