Хан-Уул
Мэдээлэл

“БИД ИРЭЭДҮЙН ЭРҮҮЛ ИРГЭН”

ХДХВ/ДОХ/БЗДХ – аас сэргийлэх үйл ажиллагааг дэмжих  зорилгоор Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төвөөс  12 сарын 01 буюу ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан “Бид ирээдүйн эрүүл иргэн” сэдэвт өртөөчилсөн сургалт өдөрлөгийг /2017.11.30/ өдөр ЕБ-ийн 26,59,114,118-р сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

“Хангай” дээд сургуулийн оюутан залуучуудад /2017.12.01/ өдөр тус тус зохион байгууллаа. Сургалт өдөрлөгт нийт 264 оюутан сурагчид хамрагдлаа.
 
Энэ жил ДОХ-ын эсрэг өдрийг “Бид сэргийлж чадна. Харин та...”  уриан дор  тэмдэглэн өнгөрүүлж буй.