Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ “ХҮЧИРХИЙЛЭЛД ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЛЭЭ

Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
2017 онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхий нийтийн энх тайван руу” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Монгол улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Цагаан тууз” зүүж энэхүү аяныг дэмжин оролцож “Хүчирхийлэлд үгүй” гэж хэллээ.
Тус аяны хугацаанд ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН тэмдэглэлт дараах өдрүүд тохиодог:
11-р сарын 25-ны өдөр Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын өдөр
11-р сарын 25-ны өдөр Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг эрчүүд эв санаагаа нэгтгэж “Цагаан туузатны өдөр”-ийг зохион байгуулах
11-р сарын 29-ны өдөр Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн Олон улсын өдөр
12-р сарын 01-ний өдөр ДОХ-той тэмцэх Олон улсын өдөр
12-р сарын 03-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын өдөр
12-р сарын 05-ны өдөр Олон улсын сайн дурынхны өдөр
12-р сарын 10-ны өдөр Олон улсын хүний эрхийн өдөр