Хан-Уул
Мэдээлэл

“ХАМГИЙН ШИЛДЭГ ХАМТРАН АЖИЛЛАГЧ ТҮНШ БАЙГУУЛЛАГА”

“Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т хамрагдсан өрхөөс “Заавал хөгжих” түвшний өрхүүдээс 30 өрхийг сонгон, Хятад Монголын хэл соёл боловсролын болон Нийгмийн Хөгжлийн сантай хамтран “Дулаан өвөл” 2018 төслийг хэрэгжүүлэн ажилласан.

Төслийг хэрэгжүүлэхдээ өрх бүрээр зочлон, нөхцөл байдлын үнэлгээ хийж ажилласаны дагуу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 өрхийг сонгон авч өрх тус бүрт зочлон хүнсний тусламж, цахилгаан бараа, ахуйн зүйлсийг олгож ажилласан юм.

Хандивын зүйлсэд иргэд талархалтай хандаж, баяртайгаар хүлээн авч байсан нь хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүн иргэдийг зөв тодорхойлсон болох нь харагдаж, үр дүнгээ өгсөн ажил болсон билээ.

Хятад Монголын хэл соёл боловсролын болон Нийгмийн Хөгжлийн сангаас манай хэлтсийг “Хамгийн шилдэг хамтран ажиллагч түнш байгууллага”-аар тодруулж өргөмжлөл гардан авлаа.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.