Хан-Уул
Мэдээлэл

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛ” СЭДЭВТ ХИЧЭЭЛ ЗААЛАА

УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны хуралдаанаар 12 дугаар сарын 29-ний өдрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн “нийтээр тэмдэглэх баярын өдөр” болгон хуульчилсан юм.

Тиймээс “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр”-ийг угтан сурагчдыг эх орныхоо түүх соёлоо мэддэг эх орноо хайрладаг үндэсний ухамсар бахархалтай иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол” сэдвээр төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 28505 сурагчдад  анги удирдсан  901 багш хичээл заалаа.