Хан-Уул
Мэдээлэл

ХАН- УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНЫ АЖИЛЧИД ОЛИМПИЙН ХОРООНЫ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны нягтлан бодогч Ч.Эрдэнэсайхан, арга зүйч Н.Дэлгэрдалай, үйлчлэгч Т.Энхтуяа нар Монгол Улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчилан дэлгэрүүлэх, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын Үндэсний Олимпын Хорооны “АЛТАН МЕДАЛЬ”-иар тус тус шагнууллаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд гардуулан,  баяр хүргэж амжилт хүслээ.