Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ – STARTUP WEEKEND АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг групптэй хамтран “Startup Weekend” арга хэмжээг Хан-Уул дүүрэгт 2018 оны 02 дугаар сарын 02-04 ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Шинэ санаа, бизнесээ урагшлуулах, суралцах сонирхолтой залуучууд 01 дүгээр сарын 05-28 хүртэл хугацаанд https://goo.gl/forms/MB6xgwHEfs8atDg1 линкээр орж албан ёсоор бүртгүүлнэ.

Та арга хэмжээнд оролцохын тулд өөрийн бизнес санаа, төслийг 1 минутад багтаан тайлбарласан видеог явуулах ёстой. Жич: Видеог Youtube болон Vimeo-д хуулсан байх шаардлагатай. /Бичлэг явуулаагүй тохиолдолд таны бүртгэл идэвхгүй болно/

Бүртгэлийн асуултуудад үнэн зөв, бүтээлч, тодорхой хариулснаас хамаарч шүүгчдийн бүрэлдэхүүн 50 хүнийг сонгон шалгаруулна.

Хэн оролцож болох вэ?

·         15-34 настай

·         Хан-Уул дүүргийн оршин суугч

·         Шинэ санаатай

·         Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэлтэй

·         54 цаг арга хэмжээнд оролцох боломжтой

·         Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй

54 цаг багаар ажилласны эцэст шалгарсан хамгийн шилдэг бизнес санаатай 1 багт  10.000.000 /Арван сая/ хүртэлх төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгоно.

Шалгаруулалтад гол анхаарах зүйлс:

·         Шийдэх гэж байгаа асуудлын талаар сайн ойлголт мэдлэгтэй байх

·         Шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан байх

·         Баг, гишүүдийн итгэл, үнэмшил, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл

Залуучууд та бүхнийг бизнес санаагаа хөгжүүлж, идэвхтэй оролцохыг урьж байна.

Утас: 70134366, 80002662, 80002863