Хан-Уул
Мэдээлэл

ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМИЙН АЖИЛТНУУД ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн дэмжлэгтэйгээр дүүргийн ЕБС-ийн  дунд, ахлах ангийн сургалтын менежер, нийгмийн ажилтнууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын “Ажил мэргэжлийн дээд сургууль”-ийн урилгаар “Мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох үйл ажиллагаа”-ны хөтөлбөрт оролцоод ирлээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ХУД-ийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар мэргэжил дээшлүүлсэн сургалтын менежер, нийгмийн ажилтнуудыг  хүлээн авч уулзан цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл болон хамтран ажиллах талаар харилцан санал солилцож, ажлын өндөр амжилт хүслээ. Түүнчлэн туршлага солилцох энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж, бусад орнуудын сургалтын тогтолцоог судалсны дүнд дахин сургалтын менежер, нийгмийн ажилтнуудыг дахин хамруулах болно гэдгийг ч мөн дуулгалаа.

Хөтөлбөрт хамрагдсан 20 сургалтын менежер, нийгмийн ажилтнууд “Ажил мэргэжлийн дээд сургууль”-ийн “ҮНЭМЛЭХ”-ээ гардан авсан бөгөөд сургалтанд хамрагдсан үр дүнгийнхээ талаар тайлагнаж дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон Засаг даргын Тамгын газрын удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийллээ. Мөн Нийслэлийн “Тамирчин багш” дөрвөн төрөлт тэмцээнд Хан-Уул дүүргийн багш нар тэргүүлсэн  “Цом”-ыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд хүлээлгэн өглөө.