Хан-Уул
Мэдээлэл

“БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Мэндлэх хүндлэх ёсноос хүмүүс бидний харилцаа, хамт олны ёсзүй эхлэдэг билээ. Иймээс харилцааны ёсзүйн  талаар Хан-Уул дүүргийн 12-р цэцэрлэгийн багш, ажилтан нарт  сургалт 01 дүгээр сарын 19- ны өдөр боллоо.

Бүтээлч сэтгэлгээний аргазүйгээр явуулсан сургалтын явцад харилцааны талаарх мэдлэг, ойлголтоо улам баяжуулан багаар ажиллаж эерэг хандлагатай байхын ач холбогдлыг мэдсэн цаг үеэ олсон үр дүнтэй сургалт явагдлаа.

Мөн Албан бус –Насан туршийн боловсролын төвтэй дүүргийн 12 дугаар цэцэрлэг хамтран ажиллах гэрээ байгуулж сар бүр сургалтанд хамрагдах, өөрсдийгөө чадавхжуулах зорилт тавьсан байна. Цаашид дээрх сургалтаас гадна олон ажил дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгааг дүүргийн Насан туршийн боловсролын төвийн хамт олон илэрхийллээ.