Хан-Уул
Мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй уулзах уулзалт амралтын өдрүүдэд үргэлжиллээ. 2018 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, тэдний санал бодлыг сонслоо.


Уулзалтанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, дүүргийн Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатар болон дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид,  иргэдийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтад ирсэн Хан-Уул дүүргийн иргэд санал бодлоо илэрхийлж, нийгмийн өнөөгиийн байдлын талаарх ярилцлаа. Мөн Ерөнхийлөгч цаашид авч хэрэгжүүлэх ажлаа тайлагнаж, агаарын бохирдол, нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар иргэдтэй уулзаж ярилцлаа.