Хан-Уул
Мэдээлэл

“СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ-ын санаачлагаар хэрэгжүүлж буй “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого” төслийн хүрээнд  Хан-Уул дүүргийн 75, 118-р бүрэн дунд сургууль болон Хүнс, технологийн политехникийн коллеж зэрэг 3 сургууль дээр 2017 оны 11 сараас эхлэн үр дүнтэй хэрэгжүүлэн ажилласан.

Тус төслийн хүрээнд сургууль тус бүр 20 үе тэнгийн сурагчдаар дамжуулан сургуулийн удирдлага, багш, эцэг эхийн оролцоотойгоор сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого бий болгосон.

Сургууль тус бүр хүүхэд хамгааллын бодлоготой болж буйгаараа давуу талтайгаараа төслийг амжилттай хэрэгжүүлж дуусаад байна. Төслийн тайлангийн хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр танилцууллаа. Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлснээр сургуулийн орчин дахь аливаа эрсдэл, үе тэнгийнхний дарамт, гадуурхал, багш сурагчдын хоорондын үл ойлголцол буурахаас гадна эцэг эхийн хараа хяналт нэмэгдсэн үр дүнтэй төсөл амжилттай хэрэгжиж үр дүнгээ тайлагналаа.