Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭСТ “ИТГЭЛ” ҮЗҮҮЛЭН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОЛОО

2015, 2016, 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар “зөрчилгүй” санал дүгнэлт авсан, өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлсэн, тайлант хугацаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт ороогүй.

Мөн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон төсвийн төлөвлөлт хариуцсан  мэргэжилтэн нь  тогтвор суурьшилтай ажилласан, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт сайн зэрэг нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 240 дүгээр тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг бүрэн хангаж байгаа тул Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн 2017 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлэн Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “ИТГЭМЖЛЭЛ” олголоо.