Хан-Уул
Мэдээлэл

“НАДАД УХААРАЛ ХАЙРЛАСАН ЭРХЭМ ҮГС” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Хүмүүс бид нэг нэгэндээ ухаарлыг хайрлаж дэмжиж байх нь хамгийн чухал бөгөөд амьдралын утга учир, мөн чанарыг улам баялаг сайхан болгож байдаг билээ.

Иймээс Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс Түр хамгаалах байрны иргэдэд “Надад ухаарал хайрласан эрхэм үг” сэдвээр 01 дүгээр сарын 23- ны өдөр сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр иргэд багаар хамтарч ажиллах, нэг нэгнээ дэмжиж харилцан ойлголцож байхын учир холбогдлын талаар мэдлэг, ойлголтыг авсан үр өгөөжтэй сургалт боллоо.