Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭВ

Хэлтсийн ажилтнуудын дунд хүүхдийг цахим орчноос хамгаалах, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх  талаар “УРИАЛГА” гарган ажиллаж байгаа билээ.

Дүүргийн “Сайн дурын үйл ажиллагааны төв”-д хүүхдийн ном, тоглоом, хичээлийн хэрэгсэл зэргийг хандивлах аяны хүрээнд хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтнүүд 2018 оны 01-р сарын 22-нд хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх дасгалын ном, тоглоом зэргийг хандивлаж сайн үйлсийн аянд нэгдлээ.