Хан-Уул
Мэдээлэл

“АЯЛГУУТ-АМИН ДЭМ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АБНТБТ –ийн гоо зүй-мэдрэмжийн боловсролын агуулгын хүрээнд  ХУД-ийн 9-р хорооны ахмадын зөвлөлтэй  хамтран “ Аялгуут-амин дэм ” өдөрлөг цэнгүүнийг 2018 оны 01-р сарын 21- ны өдөр зохион явууллаа.

Эрүүл амьдрахын  амин хэлхээ болсон хөдөлгөөн нь урт наслахын гол  түлхүүр   учир ахмадуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор  явуулсан  энэхүү  өдөрлөгт  Ахмадын зөвлөлийн дарга  Ж.Чойнямбуу  гишүүн  болон нийт  30 гаруй ахмад  оролцлоо. Тус  өдөрлөгийн үеэр:

  • Дууны тэмцээнд иргэн Пүрвээ,Долгормаа,Сарантуяа
  • 2.Бүжгийн тэмцээнд хосоороо иргэн Энхтүвшин, Пүрэвээ, Цэрэннадмид,Отгон, Батжаргал, Энхбат
  • 3. АХА тэмцээнд ,  н. Энхбат , н.Уранчимэг  нар тус  тус  авхаалж самбаа авъяас билгээрээ   шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.


Өдөрлөгт баяр дээр баяр нэмж  “Уянга-Өөдөө” чуулгын дуучин МУСТА Н.Тунгалаг ая дууны мэнд дэвшүүлж ,нэгэн өдрийг ахмадууд  дуу хуур бүжиг наадмаар дүүрэн өнгөрүүлсэн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.