Хан-Уул
Мэдээлэл

“АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХАМТЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МХХ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  тус дүүргийн 1-16 хорооны Засаг дарга хэсгийн ахлагч нарт Агаарын бохирдлын өнөөгийн байдал, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнг дээшлүүлэх, иргэд, байгууллага олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн хамтран ажиллах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор  “АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХАМТЫН ОРОЛЦОО” сэдэвт сургалтыг НМХГ, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүрэг дэх МХХ, Агаарын бохирдлыг бууруулах газар, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ хамтран зохион байгууллаа.

НМХГазраас тус дүүргийн нутаг дэвсгэрт Агаарын чанарыг сайжруулах талаар идэвхи санаачлагатай ажиллаж байгаа 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг, 7 дугаар хорооны Засаг дарга А.Мөнх-Амгалан, 10 дугаар хорооны Засаг дарга Ч.Чинзоригт нарт “Өргөмжлөл” гардуулан хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн  дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс зөвлөмж,  мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа.

Түүнчлэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Цолмон, “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-н тэргүүн А.Нямдорж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, уул уурхай хариуцсан Улсын байцаагч С.Удвал нар илтгэл тавилаа.