Хан-Уул
Мэдээлэл

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ИРГЭН БҮРТ…

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийн тогтвортой хөгжлийн боловсролыг нэмэгдүүлэх,тогтвортой хэрэглээг дэмжих, өдөр тутмын амьдралд хэвшүүлэх зорилгоор тогтвортой хөгжлийн боловсролын сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ удаа Бие дааж боловсрол дээшлүүлэх үйлчилгээний багш С.Анхтуяа мэргэжлийн чиг баримжаа олгох үсчингийн ангийн суралцагчдад “Агаарын бохирдол” сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтаар:

  • Агаарын бохирдлын эх үүсвэр
  • Агаарын бохирдлын эрүүл мэндэд нөлөөлөх байдал
  • Дотоод орчны агаарын бохирдол
  • Хөрсний бохирдлын асуудал
  • Бид агаарыг хэрхэн бохирдуулдаг вэ?
  • Бидний оролцоо зэрэг сэдвүүдийн талаар мэдээлэл авч одоогийн нөхцөл байдал, өөрсдийн амьдралын хэвшилд дүгнэлт хийн цаашид агаарын бохирдлоос үр хүүхэд, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, амьдралдаа ямар үйлдлийг хэвшүүлж болох талаар хэлэлцэж иргэд өөрсдийн арга зам, санал бодлоо илэрхийллээ.

Сургалтын үр дүнд иргэд зөвхөн утаанаас гадна хөрсний бохирдол нь агаарын бохирдолд гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд бидний хариуцлагагүй хэвшил болсон ил задгай бие засах, үнс хогоо гудамжинд ил задгай хаях, угаадас асгах зэрэг үйлдлүүд нь эргээд бидний амьсгалах агаарыг бохирдуулдаг болохыг мэдэж цаашид үнсээ саванд хийж таглах, хогоо ангилан хаях, угаадсаа ил задгай асгахгүй байх, гудамж, булан тохойд бие засахгүй байхыг өөрийн болон орчин тойрны хүмүүстээ уриалж хэвшил болгохоор санал нэгдлээ.