Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ БӨХИЙН ЧӨЛӨӨТ БАРИЛДААНЫ 2018 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

Хан-Уул дүүргийн бөхийн чөлөөт барилдааны аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 03 сарын 03-нд дүүргийн Биеийн тамир, спорт  хорооны зааланд амжилттай явагдаж шилдэгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд 18 байгууллагын 265 тамирчид 25 жинд хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил нээж тамирчдад амжилт хүргэлээ. Мөн МЧБХ-ны дэд Ерөнхийлөгч, МУ-ын Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан, “Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, дүүргийн БТСХ-ны дарга Д.Жаргалсайхан, МУГД Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, МУГД Д.Сүхбаатар Чөлөөт бөхийн ОУХМ, ОУ-ын шүүгч Р.Нэргүй оролцлоо.

Энэ жилийн тэмцээнд чөлөөт бөхийн ОУХМ “АСА СUP”-ийн аварга, Монгол туургатаны аварга, УАШТ-ний мөнгө хүрэл медальт Отгонжаргал 46кг, Азийн тоглолтын аварга, Монгол туургатаны аварга, УАШТ-ний хүрэл медаль, “АСА KUP”-ийн мөнгөн медалт чөлөөт бөхийн ОУХМ Эрдэнэсувд,  “АСА СUP”-ийн хошой хүрэл, Монгол туургатаны аварга, УАШТ-ний алт, мөнгөн медальт О.Сүлдхүү 65 кг, Азийн хүүхдийн их наадмын хүрэл, УАШТ-ний хошой аварга Э.Төгсжаргал нар 60 кг жинд оролцсоноороо онцлог боллоо.

Тэмцээнд Байгууллагын дүнгээр 14-р хороо 59-р сургуулийн баг тамирчид 55 оноогоор тэргүүн байр, удаах байрт  13-р хороо 26-р сургуулийн баг тамирчид 35 оноогоор шалгарч, 9-р хороо 114-р сургуулийн баг тамирчид гутгаар байрт тус тус шалгарлаа.