Хан-Уул
Мэдээлэл

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД НӨЛӨӨЛЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн 7 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад  “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх тухай”, “Эрсдэлтэй сэргийлж эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” , “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн онцлог” “Хувийн ариун цэвэр эрүүл ахуйн соёл”, “Дэлгэцийн донтолт өвчний тухай” сэдвүүдээр нөлөөллийн сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетын зөвлөгч Ц.Саруул,  Өсвөр үе залууст ээлтэй клиникийн эмч О.Тунгалаг, Сэтгэцийн эрүүл мэнд наркологийн кабинетийн   сэтгэл зүйч Бүжидмаа, Амин тус ӨЭМТ-ийн НЭМ-ийн ажилтан М.Мөнхжаргалан нар хөтлөн явуулж нийт 440 гаруй  сурагчид идэвхитэй хамрагдлаа.