Хан-Уул
Мэдээлэл

КАРЛ ПОППЕРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ДҮҮРГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “МЭТГЭЛЦЭЭН” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдын илтгэх,   мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, үр дүнтэй суралцах арга барилыг хөгжүүлэх, мэтгэлцээний клубын үйл ажиллагааны үр дүнг тодруулах  зорилгоор дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр П.Энхболдын нэрэмжит 32-р сургууль дээр амжилттай зохион байгуулан шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим,  Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгхамтран зохион байгууллаа.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 16 сургуулийн багшийн 12 баг өрсөлдсөнөөс 1 дүгээр байрт 115-р сургууль, 2 дугаар байрт 75-р сургууль, 3 дугаар байрт Монгол оюун сургуулийн багш нарын баг шалгарлаа. Мөн сурагчдын 16 багаас 1 дүгээр байрт 52-р сургуулийн “Unime” баг, 2 дугаар байрт 118-р сургуулийн “Гэрэлт ирээдүй баг”, 3 дугаар байрт 114-р сургуулийн “Оргил” баг тус тус шалгарлаа.

Шалгарсан багуудад 2018 оны 4 дүгээр сард зохион байгуулагдах “Мэтгэлцээний Улсын аваргын  тэмцээн”- д оролцох эрхийг олголоо.