Хан-Уул
Мэдээлэл

“МУЗЕЙН АЯЛАЛ” СУРГАЛТ БОЛЛОО

Эх орныхоо түүх соёл, өв уламжлалыг таниулах үүднээс дүйцсэн хөтөлбөрийн сурагчдыг Богд хааны ордон музейгээс зохион байгуулсан боловсролын хөтөлбөрт 03 дугаар сарын 02- ны өдөр оролцуулж, сурагдын бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн бадамлянхуа цэцгийг цаасан нугалбарын аргаар бүтээлгэж, музейн үзмэрийг үзэж сонирхсон  сургалт, аялал боллоо.

Тус үйл ажиллагаанд хамрагдсанаар сурагчид улс орныхоо өв соёл, оюуны үнэт бүтээлийн талаарх мэдлэг, ойлголтоо дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.