Хан-Уул
Мэдээлэл

“ӨЛЗИЙТӨД ҮЙЛДВЭРЛЭВ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс “Эко дүүрэг” зорилтын хүрээнд 14-р хорооны жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн “Өлзийтөд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амжилттай зохион байгууллаа.

Үзэсгэлэнд Өлзийт хорооны жижиг дунд үйлдвэр эрхэгч 20 гаруй иргэд, аж ахуйн нэгж, хоршоод идэвхи санаачлагатай оролцож сүү цагаан идээ, хүнсний бүх төрлийн даршилсан болон даршлаагүй ногоо, гар урлал, гоёл чимэглэл, арьс ширэн эдлэл зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн, үйлдвэрийн үнээр нь худалдаалж иргэд олон нийтэд сонирхууллаа.

“Өлзийтөд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг албан ёсоор нээн Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга, 14-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Дорждулам үг хэлж нээсэн бөгөөд хорооны Засаг дарга Н.Наранцацрал иргэдэд хандан хүндэтгэлийн үг хэлж үзэсгэлэн худалдаандаа идэвхтэй оролцохыг иргэд олон нийтэд уриалсан юм.

Хэдийгээр нэг хороонд хөршүүд болон ажиллаж амьдарч байгаач хөдөлмөрч, бүтээлч, шинийг санаачлагч ийм олон үйлдвэрлэгч нар байдаг гэдгийг өнөөдрийн үзэсгэлэн худалдааны үеэр олж харлаа гэдгийг иргэд онцолж байлаа.
Үйл ажиллагааны хүрээнд төвөөс иргэд олон нийтэд мэдээлэл зөвлөгөө өгч, “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүл болон “Төсөл бичих аргачлал” гарын авлагыг тараан танилцуулж, мөн Хасбанкны зүгээс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн чиглэлээр зөвлөгөө мэдээллийг газар дээр нь өгч ажиллаалаа.

Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс энэ төрлийн үйл ажиллагаа, үзэсгэлэн худалдаа, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжсэн арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулж, илүү олон үйлдвэрлэгчдийг хамруулна гэдгийг онцоллоо. Мөн өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, санаачлагатай ажилласан шилдэг үйлдвэрлэгчдийг төвийн даргын нэрэмжит ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ-аар шагнаж урамшуулсан юм.

ӨЛЗИЙТ ХОРООНЫ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НИЙСЛЭЛИЙН “БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧИД” БОЛОХ ЦАГ ТУН ОЙРХОН БАЙНА …