Хан-Уул
Мэдээлэл

“ҮСЧИН”-ИЙ СУРГАЛТ БОЛЛОО

Албан бус- Насан туршийн боловсрол төвөөс зохион явуулдаг  ажил мэргэжилгүй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр “Үсчин”-ий сургалтаа явуулж, ээлжит төгсөлтөө хийлээ.
Тус  сургалтанд хамрагдсан иргэд нь үсчний үүсэл, хөгжлийн түүх, орчин нөхцөл стандарт, эрэгтэй, эмэгтэй  үс засах үндсэн аргууд, тайралтын үндсэн шугам, хэмжигдэхүүн, үс будах, сорлох, хими хийх, гоёлын сүлжээс, гоёлын засалтыг хийж 120 цагийн модулиар 3 зэрэглэлийн гэрчилгээтэй төгслөө.
Сургалтын үр дүнд дараах мэдлэг, чадварыг эзэмшиж,  нүүр толгойн хэлбэр, эрэгтэй богино үс засах аргачлал спорт хэлбэрийн үс засах аргачлал, шулуун хайчаар засах, шингэлэх аргачлал, хүүхдийн үс засах аргачлал, сахал үс хусах цогц чадамжийг эзэмшлээ.

Чадамжийн элментийн жагсаалт:

  • Эрэгтэй үс угаах, сэнсдэх, хэлбэржүүлэлт.
  • Үйлчилгээг аль болох чанартай шуурхай хийх.
  • Багаж хэрэгсэлийн ариутгал, цэвэрлэгээ, мохоо хурцад анхаарч болгоомжтой ажиллах.
  • Үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолт тааруулан засах.
  • Хайч, сам, машины үндсэн барилт эзэмших.

Эзэмшвэл зохих мэдлэг:

  • Мэргэжлийн үс засалтын хэллэгтэй болох.
  • Ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй.
  • Ажлын байрны зохион байгуулалт.
  • Үсчний ёс зүй, харилцаа