Хан-Уул
Мэдээлэл

“ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ-ЭРҮҮЛ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДЛЫГ ХЭВШҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүрэг дэх МХХ-ийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу эрсдлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор 11 дүгээр хороо Зайсан – Дайчдын хөшөөнд байрлах иргэн, аж ахуйн нэгжийн хоолны газруудын нийт 28 ажилтан, ажилчдыг хамруулан салбарын сургалтыг зохион байгуулагдлаа.

Сургалтыг 2018 оны 02 сарын 26-ны өдөр “Оюуны ундраа” ХХК-ийн сургалтын танхимд боллоо.
Сургалтаар Үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг –/GMP-GHP/ хэвшүүлэх, эрүүл ахуйн шаардлагуудыг хангаж ажиллах тухай мэдээллийг өглөө.

Сургалтын явцад хоолны газруудад хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж ажиллах, хоолны илчлэг шим тэжээлийг тооцож, цэсэнд тэмдэглэл хөтлөн ажиллах тухай мэрэгжил арга зүйн зөвлөгөөг өгөн, НМХГ-ийн даргын 02-01-171,172 тоот мэдэгдэлийг хүргүүлэн ажиллалаа.