Хан-Уул
Мэдээлэл

2018 ОНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ГҮЙЛТИЙН ТЭШҮҮРИЙН УЛСЫН АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн“ 2018 оны 02 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 400м-ийн мөсөн гулгуурын талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө.

ХУД-ийн тэшүүрийн өсвөрийн шигшээ багийн тамирчид нийт 9 медаль хүртсэн бөгөөд А.Бүрэнбаяр 500м, 1000м, 1500м-ийн зайд алтан медаль, А.Солонго 500м, 1500м – ийн зайд мөнгөн медаль, 1000м-ийн зайд хүрэл медаль, багийн уралдаанд А.Бүрэнбаяр, Ө.Өсөхбаяр, М.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль тус тус хүртлээ.