Хан-Уул
Мэдээлэл

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-Ы ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн боловсролын хэлтсийн 10 жилийн ойн хүрээнд Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй ажилтнуудынхаа мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, хамтран суралцаж, туршлагаа солилцох, тэдний ажил хөдөлмөрийн онцлогийг бусдад таниулах, сурталчилах зорилгоор “Үйлчилгээний ажилтны дүүргийн зөвлөгөөн”-ийг Дүүргийн тэргүүний 34 дүгээр сургуультай хамтран 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.

“Үйлчилгээний ажилтан”-ы зөвлөгөөн нь дараах үе шаттай явагдана.

  • Ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний ажилтны нэгдсэн зөвлөгөөн 03 дугаар сарын 06-нд зохион байгуулагдаж, сургуулийн захирал, эмч, ажилтнууд оролцсон.
  • Ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээний ажилтнуудын туршлага судлах, хамтран ажиллах “ЗОЧИН АЖИЛТАН” солилцоог 2018 оны 03 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулна.
  • Сургууль бүр үйлчилгээний ажилтнуудад зориулан хүндэтгэл үзүүлэх “Талархлын өдөр”-ийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сургууль дээрээ явуулна.

“Үйлчилгээний ажилтан”-ы зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатар, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ц.Батбаяр, Д.Чинбаатар, ерөнхий боловсролын сургуулийн захирал, эмч, үйлчилгээний ажилтан зэрэг 130 гаруй төлөөлөгч оролцлоо.

Зөвлөгөөний үеэр 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг “Үйлчилгээний ажилтны ажил хөдөлмөрийн онцлог, давуу тал болон бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэх” чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлэн зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг сонсон нэгдсэн Уриалга, зөвлөмж гаргалаа.

Мөн зөвлөгөөнд оролцогчдыг 5 хэсэг болгон “Саатан морил” өртөөчилсөн аялал зохион байгуулж, Дүүргийн тэргүүний 34-р сургуулийн үйл ажиллагаа, тохижолт, үйлчилгээ цэвэрлэгээ, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцсан.
Өөрийн хариуцсан ажилдаа идэвх санаачлагатай ажиллаж байгаа 3 ажилтныг Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар, Дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар 3 ажилтан , Боловсролын хэлтсийн “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар 3 ажилтан, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын нэрэмжит шагналаар 9 ажилтныг тус тус шагнаж урамшууллаа.


Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлж, ажлын төлөвлөгөөндөө тусган ажил хэрэг болгон ажиллах талаар зөвлөмж боловсруулж хэрэгжүүлэх юм байна.