Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ДУНД БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хүн амын Бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын 2 сарын аяныг 2018 оны 03 сарын 01-ээс ХУЭМТ-ийн эмч ажилчдаас авч эхэллээ. Мөн Биеийн тамир, спортын хорооны бүх ажилтан албан хаагчид сорилдоо хамрагдсан.  Одоогийн байдлаар тус 2 байгууллагын 80 орчим эмч ажилчид хамрагдаад байна.

Энэ жилийн сорилын онцлог нь иргэдээс зөвхөн бие бялдрын сорил аваад зогсохгүй биеийн бүтэц,ажиллах чадвар,эрүүл мэндийг тодорхойлж газар дээр нь зөвөлгөө өгч байгаа юм. /TANITA/ аппарат/

Мөн 2 сарын аяны хугацаанд дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Эрүүл мэндийн төвтэй хамтарсан баг ажиллаж байна.

Дүүргийн дэргэдэх хэлтэс албадын ажилтан албан хаагчдаас 3 сарын 12-оос эхлэн 4 сарын 01-ний хооронд сорил авах хуваарь гарган ажиллах юм.