Хан-Уул
Мэдээлэл

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 97 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид болон хорооны Засаг дарга нарын дунд 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гар бөмбөгийн тэмцээнийг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид болон хорооны Засаг дарга нарын 7 баг тамирчид идэвхтэй оролцож, эхний 3 байранд дараахь баг шалгарлаа. Үүнд:

 

Тэргүүн байр –         Аж ахуйн тасгийн “Мөрөөдөл” баг;

Дэд байр –               Цэргийн штаб, Нийгмийн бодлогын хэлтсийн “Ялалт” баг;

Гутгаар байр –         1-8 дугаар хорооны Засаг дарга нарын “Оч” баг.

Тэмцээний “Шилдэг тоглогч”-ийн тусгай шагналаар 7 дугаар хорооны Засаг дарга А.Мөнх-амгалан шагнагдлаа.

Мөн тэмцээний шилдэг хөгжөөн дэмжигчидтэй багаар Цэргийн штаб, Нийгмийн бодлогын хэлтсийн “Ялалт” баг шалгарлаа.