Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН 13,14 ДҮГЭЭР ХОРООНЫ МАЛЧДАД ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС ӨВС ОЛГОХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн алслагдсан хороодод цас ихтэй, өвөлжилт хүндэрснээс мал төлөлт, төл бойжилтын үеэр малын зүй бус хорогдол ихсэж хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн билээ.

Мал бүхий иргэдээс өвс, тэжээлийн тусламж үзүүлэх талаар санал, хүсэлт удаа дараа ирснийг үндэслэн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 13,14 дүгээр хорооны малчин иргэдэд өвс олголоо.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.