Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДАД ТӨРИЙН ДЭЭД, ОДОН МЕДАЛЬ ХҮРТЭЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин  үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль гардууллаа.

Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд гардуулсан юм.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн, “Алтан гадас” одонгоор тус хэлтсийн нягтлан бодогч хошууч Д.Ариунсанаа нарын албан хаагчид шагнагдлаа.