Хан-Уул
Мэдээлэл

МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН НЭГЖҮҮДИЙН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ДҮГНЭЛЭЭ

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/75 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхэлж буй мал эмнэлгүүдтэй байгуулсан хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэх тайлангийн хурлыг Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн хороодын Засаг дарга, малчдын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

Тайлангийн хурлаар дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Саруултуяа, Мал эмнэлгийн хяналтын Улсын ахлах байцаагч Б.Болдбаатар нар 2017 онд дүүргийн ЗДТГ-аас мал амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл хийж, Мал эмнэлэг үржлийн нэгж ТҮДА, Гүнтэрэм, Ганган буга мал эмнэлгүүд тайлангаа тавьж ажлын хэсгийн гишүүд,  малчдын асуултанд хариулт өглөө.

Хурлаар Засаг даргатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт хангалтгүй дүгнэгдсэн, мал эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн ажлын байргүй мал эмнэлэг үржлийн нэгжүүдтэй хамтран ажиллахгүй болохыг мэдэгдлээ.